Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

ГОВЬ ХК ОНЛАЙН ХУДАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

ГОВЬ ХК ОНЛАЙН ХУДАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Онлайн худалдаа дэлхий даяар хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед Монголын ноолуурын томоохон үйлдвэрлэгч Говь ХК нь хэрэглэгчиддээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хурдан шуурхай хүргэхээр “Cashmere Online Store” дэлгүүрийг нээн ажиллуулаад байна.

Говь ХК нь олон улсын хэрэглэгчиддээ ойртон Баруун Европ, Зүүн Европ, Хойд Америк, Герман, ОХУ, БНХАУ-д онлайн худалдааны 6 салбар дэлгүүрийн албан ёсны нээлтээ хийлээ. Өнөөдөр болсон тус арга хэмжээнд Монгол улсад суугаа гадаадын Элчин сайдууд, ХХААХҮЯам, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Хөгжлийн банк, ХААН банк, малчдын төлөөлөл оролцож, онлайн худалдааны талаарх танилцуулга болон Говь онлайн студийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компанийн хамт олон нийт борлуулалтаа 2023 он гэхэд 3 дахин өсгөж жилд 4 сая ширхэг бүтээгдэхүүн борлуулахаар зориод байна. Дэлхийн зах зээлд танигдах брэндинг сурталчилгааны ажлыг идэвхижүүлэхэд олон улсад нэр хүндтэй Ogilvy маркетинг сурталчилгааны багтай хамтран ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн төсөл