Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

ТЕД ЁХО МОНГОЛ УЛСТАЙ ХИЙХ ХУДАЛДААГАА НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР ХИЧЭЭН АЖИЛЛАСААР БАЙНА

ТЕД ЁХО МОНГОЛ УЛСТАЙ ХИЙХ ХУДАЛДААГАА НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР ХИЧЭЭН АЖИЛЛАСААР БАЙНА

Флоридагийн Бүгд Найрамдах намын конгрессийн гишүүн тэрээр Монгол улстай хийх эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулах хүчин чармайлтаа нэмэгдүүлсээх байна. Яагаад заавал Монгол Улстай хамтран ажиллах хэрэгтэй вэ? Учир нь Монгол Улс нь стратегийн хувьд ашигтай буюу 2 хүчирхэг гүрэн болох БНХАУ болон Орос улсын дунд оршдогоороо давуу талтай юм. Ази, Номхон Далайн дэд хороон дахь АНУ-ын төлөөлөгч, Флорида БНН-ын конгрессийн гишүүн Тед Ёхо нь  “Монгол Улсын гуравдагч хөршүүдийн худалдааны тухай хууль” -ийг Конгрессийн төөлөгчид болох Дина Тит, Д-Нев нарын хамтаар АНУ-ын конгрессд танилцуулаад байна. Капитол Хиллийн нөгөө талаас АНУ-ын Сенс.Дан Салливан, Р-Аляска, Бен Кардин, Д-Мэри.. нар энэхүү саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

 

Монгол Улс нь ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг бөгөөд АНУ болон Монгол Улс нь гуравдагч хөршийн хувьд хүчирхэг түншийн харилцаатай хэмээн Ёхо хийсэн мэдэгдэлдээ дурьджээ. Гуравдагч хөршүүдийн худалдааны хууль батлагдсанаар Монгол улсын ноос ноолууран бүтээгдэхүүн АНУ-руу татваргүй нэвтрэх боломжтой болно. Мөн энэхүү хууль батлагдсанаар хоёр орны хоорондын худалдааг нэмэгдүүлэх, Монголын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх, БНХАУ-аас АНУ-руу импортлох бараа бүтээгдэхүүний тоог буруулах зэрэг ашигтай талуудтай юм. 

 

БНН конгресийн олонх байх үед, Ёхо нь Ази, Номхон далайн дэд хорооны дарга, АНУ-ын Гадаад харилцааны хорооны танхимын дэд даргаар ажиллаж байсан тэрээр уг хуулийн төслийг танилцуулахдаа зарим үндэслэлийг санал болгожээ. Тед Ёохо хэлсэн үгэндээ: Гуравдагч орны худалдааны тухай хууль нь зөвхөн кашмер импортлох тухай хууль биш. Монгол Улсыг бие даасан, хүчирхэг орон болоход дэмжлэг үзүүлэх цаашлаад АНУ-ын стратегийн түнш болон бүс нутаг дахь эрх чөлөөнд үргэлжлүүлэн хөтлөх ухаалаг хуулийн төсөл хэмээн хэлсэн байна. Уг хуулийн төслийг хэрэгжүүлснээр Монголын хувцас үйлдвэрлэлийн 90 хүртэлх хувийг буюу 40,000 эмэгтэйг ажлын байраар хангах боломжтой гэсэн тооцоо байгаа. Энэхүү бат бөх, хоёр талт хууль тогтоомж нь Спикер Пелоси удирдлагын шийдвэрээр хүлээн зөвшөөрөгдөж, Ерөнхийлөгч Трамп гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм. 

 

Уг хуулийн төслийг 4-р сард АНУ-ын танхимын төсвийн таамаглалын хороонд өргөн барьсан бөгөөд уг хороо нь хуулийн төслийг Худалдааны дэд хорооруу шилжүүлээд байна. Үүнээс хойш Ёохо нь АНУ-ын төлөөлөгч Алис Хастингс, Д-Фла, Жон Рутерфорд болон Р-Фла нарын нийлсэн нийт 40 гаруй хүнийг уг төсөлд хамтран ажиллахаар нэгтгэж чаджээ. Сүүлийн хэдэн долоо хоног Тед Ёхо 2 дахин илүү чармайлт гарган ажиллаж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хуулийн төслийг суртчилан Ерөнхийлөгч Доналд Трампын хамт твиттер хуудсанаа жиргэсэн байна.“Гуравдагч хөршийн худалдааны хууль нь хоёр орны эдийн засгийн өсөлт төдийгүй, ажлын байр нэмэгдүүлэх давуу талуудтай. Авторитаризмын талбар дахь холбоо, тогтвортой ардчиллыг бэхжүүлэх нь ухаалаг бодлого байх болно "гэж Ёхо хэлэв.

 

Энэ сарын эхээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга-ыг хүлээн авч уулзан, худалдааны өсөлтийн талаар ярилцлаа. АНУ болон Монгол Улсын худалдааг сурталчлах замаар харилцан давуу байдлаа ахиулахад гуравдагч хөршийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэх талаар ярилцсан хэмээн Ёохо тэмдэглэлдээ дурьджээ. 

 

 АНУ-ын төлөөлөгч, Риф Фла. Клифф Стернсийн карьер нь олон жилийн турш уналттай байснаас хойш 2012 онд анх Конгресст сонгогдсон. БНН-ын анхдугаар хуралдааны үеэр Тед Ёохо 2020 онд тэтгэвэрт гарна хэмээн мэдээлэл хийж байсан боловч дараагийн сонгуулийн төлөвлөгөөгөө албан ёсоор зарлаагүй байгаа.

Сүүлд нэмэгдсэн төсөл