Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

НООЛУУРЫН САЛБАРААС ГАВЬЯАТ ЦОЛТОН ТӨРЖ, “ГОВЬ” ХК СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНАГДЛАА

НООЛУУРЫН САЛБАРААС ГАВЬЯАТ ЦОЛТОН ТӨРЖ, “ГОВЬ” ХК СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНАГДЛАА

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардуулав.
 
Үндэсний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, чөлөөт зах зээлийг дэмжих, аж үйлдвэрийн салбарыг шинэ түвшинд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Ханбогд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Чойдонгийн Ганцэцэгийг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор, мал аж ахуйн гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингэсэн эцсийн боловсруулалт хийж, олон улсын стандарт шаардлагыг хангасан өндөр чанар, загвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсын эскпортод чиглэсэн улс болох үндэсний ашиг сонирхлыг манлайлан ажиллаж, улсынхаа эдийн засаг, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан тус компанийн үе үеийн ажилтан албан хаагчдын гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж “Говь” ХК-ийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын нэрийг дэлхийд таниулж байдаг онцгой брэндийг бүтээгч “Говь” ноолуурын үйлдвэрийн хамт олныг Сүхбаатарын одонгоор шагнаж байна. Ноолуурын зах зээлийн гол тоглогчийн нэг болтлоо танигдсан, монголын үйлдвэрлэгчид дотроос дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг эзэлж чадсан “Говь” брэнд бол манай үндэсний бахархал, монгол чанар, онцлогийн илэрхийлэл билээ. Бизнес эрхлэгчид Та бүхэн маань шулуун дардан замаар явж ирээгүй, өр зээлэнд орж, эд хөрөнгөө хураалгаж, зээлийн өндөр хүүгийн дарамтад орж, ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хүнд байдал үүсэж, унаж босож одоогийн амжилтаа гаргасан байдаг. Энэ замыг бүхий л хувийн хэвшил туулсан. Олон мянган хүнийг ажлын байраар ханган амьдралын баталгааг нь бий болгож, бизнес хийнэ гэдэг хамгийн том хариуцлага байдаг. Бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөлөл болгож Та бүхэнд Монголын төр талархал илэрхийлж байгаа юм” гэж онцлон тэмдэглэлээ.
Төрийн өндөр дээд шагнал хүртсэн ноолуурын салбарын манлай компани-“Говь” ХК-ийн хамт олон болон “Ханбогд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэгтээ халуун баяр хүргэж цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөж байна.
 
 

Сүүлд нэмэгдсэн төсөл