Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

НООС, НООЛУУРЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН СУДАЛГАА, АТТЕСТАТЧИЛЛЫН БАГ АЖЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

НООС, НООЛУУРЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН СУДАЛГАА, АТТЕСТАТЧИЛЛЫН БАГ АЖЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

ХХААХҮЯ-наас "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ноолуур” хөтөлбөр, “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, үйлдвэрлэгчдийн тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор Монголын Ноос Ноолуурын Холбооноос ноос, ноолуурын үйлдвэрүүдэд аттестатчилал явууллаа.

 

Салбарын инженер технологич, химич, эдийн засагч, санхүүгийн мэргэжлийн хүмүүс болон эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 14 хүнтэй 3 баг ажиллаж, нийт 190 гаруй үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгсөн юм.

 Аттестатчилалд:

Ноос, ноолуурын анхан шатны боловсруулалтын угаах - 34 үйлдвэр

Ноос, ноолуурын анхан шатны боловсруулалтын хялгас ялгах - 36 үйлдвэр

Ноос, ноолууран ээрмэл үйлдвэрлэдэг -13 үйлдвэр

Хонины ноос ээрэх – 5 үйлдвэр

Ноос, ноолууран сүлжмэлийн - 94 үйлдвэр

Ноос, ноолууран нэхмэл үйлдвэрлэдэг - 7 үйлдвэр

Ноосон хивсний - 2 үйлдвэр хамрагдав.

 

Аттестатчиллын баг нь ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн техник, технологийн төвшин, тоног төхөөрөмжийн хүчин чадал, түүний ашиглалт, боловсон хүчин, санхүү, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг салбарын хэмжээнд нэгтгэн гаргалаа.

 

 

Сүүлд нэмэгдсэн төсөл