Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

НООЛУУРЫН БИЗНЕСҮҮДИЙН ЗӨВЛӨЛДӨХ ХУРАЛДААН БОЛЛОО.

НООЛУУРЫН БИЗНЕСҮҮДИЙН ЗӨВЛӨЛДӨХ ХУРАЛДААН БОЛЛОО.

НҮБ-ын “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” (ENSURE) төслөөс Ноолуурын бизнесүүдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

 

Уулзалтанд Монголын Ноос Ноолуурын Холбоо, Сор Кашмер, Санширо ХХК-ын удирдлагууд, Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сумд, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумдын малчид, малчдын хоршоод оролцож малчдын хоршооны түвшинд бэлчээр ашиглалт, тогтвортой ноолуур бэлтгэл, малын чанарыг сайжруулах, бэлчээрийн мониторингийг бий болгох, ноолуурын салбарын нэмүү өртгийн сүлжээний маркетингийн үйл ажиллагааг идэвхижүүлэх зэрэг асуудлаар зөвлөлдөж, цаашид хийх ажлын төлөвлөгөөг боловсрууллаа.

 

Үйлдвэрлэгчид болон малчдын хоршооны уялдаа холбоог хангах, ноолуурын үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээнд оролцогч бүх талуудын эрх ашгийг хангах, маркетинг хийж нэмүү өртгийн сүлжээнд оролцогч бүх тал адил тэгш ашиг хүртэх боломжийг бий болгох талаар ярилцлаа.

 

Энэхүү уулзалтаар “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдгийг таниулах, идэвхижүүлэх, Кашмер платформын үйл ажиллагааг идэвхижүүлэх, уялдуулах ажлуудыг маркетингийн ажлын хэсгийн төлөвлөгөөнд оруулахаар санал солилцлоо.

 

Сүүлд нэмэгдсэн төсөл