Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБАНЫ ТЕХНИКИЙН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБАНЫ ТЕХНИКИЙН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Төр хувийн хэвшил, олон улсын төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын нягт хамтын ажиллагааны үр дүнд Монголын ноос ноолуурын холбооны дэргэд Баталгаажуулалтын албыг бий болгож техникийн хорооны анхдугаар хурлыг зохион байгууллаа. Тус албыг ХХААХҮЯ, АХБ-ны ХАА, Хөдөөгийн хөгжлийн техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр байгуулав. Техникийн хороонд ХХААХҮЯам, БОАЖЯам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Стандарт, Хэмжилзүйн Газар, ШУТИС, Азийн хөгжлийн банк, Монголын Ноос, Ноолуурын Холбоо гэсэн байгууллагын төлөөлөл орсон байна.

 

 

Техникийн хорооны хурлыг ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нээж Монголын ноос, ноолуурын салбарын нэр хүндийг гадаад зах зээлд хамгаалах, экпортыг нэмэгдүүлэх, тохирлын баталгаажуулалтыг хийхэд техникийн хорооны үүрэг нэн чухал болохыг онцлон амжилт хүслээ.

 

 

Засгийн газраас баталсан “Ноолуур” хөтөлбөрт бэлтгэсэн түүхий эдийнхээ 60 хувьд нь нэмүү өртөг шингэсэн гүн боловсруулалт хийж, экспортоо 2 дахин нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд экспортын бүтээгдэхүүнд чанар, стандартыг чанд баримтлан ажиллах, олон улсын стандартыг нутагшуулах, байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж баталгаажуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах юм. Мөн Монгол ноолуурын онцлог, давуу талыг дэлхийд албан ёсоор баталгаажуулах нь энэ албаны гол зорилгын нэг юм.Цаашид энэ албаны үйл ажиллагааг тогтвортой явуулахад бүхий л талуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухлыг техникийн хорооны анхдугаар хурлын үеэр оролцогчид онцолсон байна.

 

 

Сүүлд нэмэгдсэн төсөл