НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР COVID-19 ЦАР ТАХЛААС ҮҮДЭН НООЛУУРЫН САЛБАРТ ТУЛГАРЧ БУЙ ГОЛЛОХ АСУУДЛУУДАД ШИЙДЭЛ ОЛОХ СУРГАЛТ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр “Ноолуурын Салбар Ковид-19-өөс Сэргэн Босох - Урагшлах Гарц Шийдэл” сургалт семинарыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн ноолуурын салбарын голлох оролцогч талуудтай Системийн сэтгэлгээний олон улсын мэргэжилтнүүдийн чиглүүлэг дор зохион байгууллаа.
Covid-19 цар тахлын улмаас түүхий ноолуурын ханш өмнөх жилтэй харьцуулахад 50% буурч, экспортийн гэрээ олноор цуцлагдсаны улмаас борлуулалт 70-80% буурсан зэрэг урьдчилан тооцоолох боломжгүй хүнд сорилтууд үүсээд байгаа билээ. Энэхүү сорилтыг даван туулахын тулд салбарын хөгжлийн нөхцөл байдал, чиг хандлагад дүн шинжилгээ хийж, ноолуурын салбар Covid-19 цар тахлын нөлөөллөөс эерэгээр, тогтвортойгоор сэргэх чиг, үйл ажиллагааг ноос, ноолуурын салбарын голлох оролцогч талууд тодорхойлсон нь маш үр дүнтэй, чухал ажил боллоо.