СУРГАГЧ БАГШ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Монголын ноос ноолуурын холбоо, Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг (STep Eco Lab) төсөлтэй хамтран ноос ноолуурын салбарын тогтвортой үйлдвэрлэлийн сургагч багш нарын сургалтыг зохион байгууллаа.
Ноос ноолуурын салбарт тогтвортой үйлдвэрлэлийн сургагч багш бэлтгэх сургалтыг ХБНГУ-ын “Тогтвортой үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны төв”-тэй хамтран зохион байгуулж байгаа ба сургалтын үр дүнд ноос, ноолуурын үйлдвэрүүдийг тогтвортой үйлдвэрлэл эрхлэхэд томоохон үр нөлөөг бий болгох юм.
Тус сургалтанд салбарын тэргүүлэх зөвлөх инженерүүд, ХААИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар хамрагдаж байгаа бөгөөд сургагч багш бэлтгэгдсэнээр цаашид ноос ноолуур, салбарын үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд ээлтэй, тогтвортой болгох, тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, тогтвортой үйлдвэрлэлийг нэвтрүүлэхэд сургалт хийх, зөвлөмж, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллана.
Дэлхий нийтээр тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой хэрэглээг чухалчилж байгаа энэ цаг үед Монголын ноос ноолуурын салбарын үйл ажиллагааг тогтвортой үйлдвэрлэлийг нэврүүлсэнээр гадаад зах зээлээ тэлэх, экспортыг нэмэгдүүлэх чухал ач холбогдлоо өгөх юм.