Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

УГААХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ АЖЛЫН ХЭСЭГ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЛАА

УГААХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ АЖЛЫН ХЭСЭГ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЛАА

Монголын ноос ноолуурын холбоо нь ноос, ноолуурын үйлдвэрүүдийн ус хангамж хязгаарлан үйлдвэрлэл явуулж чадахгүй байгаатай холбогдуулан холбогдох төр засгийн байгууллагуудад санал, хүсэлтээ илэрхийлж уулзалтууд хийснээр Барилга хот байгуулалтын яамнаас Нийтийн аж ахуй бодлого зохицуулалтын газар, Засгийн Газрын дэргэдэх Хот суурин, ус хангамж, ариутгал зохицуулалтын зөвлөл, Монголын ноос, ноолуурын холбоо, Ус сувгийн удирдах газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа 16-н угаах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай 8 сарын 17-19-ны өдрүүдэд газар дээр нь очиж танилцлаа.
 
 
Ажлын хэсэг Засгийн газрын 73 дугаар тогтоолын хэрэгжилт, үйлдвэрүүдэд төвийн бохир усны шугамд нийлүүлэх хаягдал усны MNS 6561:2015 стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллалаа. Энэхүү ажлын хүрээнд Барилга хот байгуулалтын яамны сайд Б.Мөнхбаатар МННХолбоо болон түүний гишүүн байгууллагын төлөөлөлтэй ирэх 7 хоногт уулзаж стандартын шаардлага хангасан үйлдвэрүүдийн үйл ажиллагааг ойрын үед нээх тал дээр хамтран ажиллахаар боллоо.

Сүүлд нэмэгдсэн төсөл