Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

СУРГАГЧ БАГШ НАР “БАТЛАМЖ” ГАРДАН АВЛАА

СУРГАГЧ БАГШ НАР “БАТЛАМЖ” ГАРДАН АВЛАА

Монголын Ноос Ноолуурын Холбоо нь “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөл”-тэй ноос ноолуурын салбарын байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлдэг билээ. Энэхүү төслийн хүрээнд салбарын зөвлөх инженерүүд, эрдэмтэд тогтвортой ноос ноолуурын үйлдвэрлэлийн сургалтанд хамрагдаж, тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийн Сургагч багшийн “Батламж” гардан авлаа.
 
Сургагч багш нар нь тогтвортой ноос, ноолуур үйлдвэрлэлийн бүх шатны стандарт, байгаль орчин, нийгмийн шалгуурууд, тогтвортой үйлдвэрлэлийн техник, технологийн шаардлагууд зэрэг чиглэлээр ноос, ноолуурын үйлдвэрүүдэд сургалт хийх бөгөөд тус төсөлтэй хамтран ноос, ноолуурын салбарын 20 орчим үйлдвэрүүдийг байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих чиглэлээр сургалт хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр Монголын тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг бий болгох, хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулах юм.

Сүүлд нэмэгдсэн төсөл