Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

НООС, НООЛУУРЫН САЛБАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБЫГ БИЙ БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА

НООС, НООЛУУРЫН САЛБАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБЫГ БИЙ БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА

МУ-ын Засгийн Газрын “Үндэсний чанарын хөтөлбөр”, “Ноолуур хөтөлбөр”-т ноос, ноолууран бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний мэргэшсэн баталгаажуулалтын байгууллагыг бий болгохоор заасан билээ.
 
Энэ хүрээнд ХХААХҮЯ, СХЗГ, мэргэжлийн холбоо, төр хувийн хэвшилтэй хамтран МННХ-ны дэргэд ISO-17065 олон улсын стандартыг хангасан “Баталгаажуулалтын алба” бий болгохоор СХЗГ-ын даргын тушаал гарч итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг шалгаж үнэлгээ хийх ажлын хэсэг холбоон дээр ажиллаж байна.
 
Үнэлгээний ажлын хэсгийн нээлтийг СХЗГ-ын Итгэмжлэлийн Үндэсний төвийн дарга С.Соронзонболд нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн В.Болормаа, ХХААХҮЯ-ны Ноос ноолуур хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяр нар оролцлоо.
 
Ноос, ноолуурын холбоо нь ноос ноолуурын салбарт баталгаажуулалтын тогтолцоог бий болгох, чанар стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай чанартай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад шаардлагатай бүхий л ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэн ур чадвартай, мэргэжлийн багийг бий болгон ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн төсөл