Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МОНГОЛ НООЛУУРЫН БРЭНДИНГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МОНГОЛ НООЛУУРЫН БРЭНДИНГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас Монголын ноолуурын салбарыг дэмжих зорилгоор маркетинг, брендингийн техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон улсын маркетингийн зөвлөх ноён Finn Holm Olsen-ийг ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.

Тэрбээр АНУ-ын зах зээлд Монгол ноолуурын гарал үүсэл, чанар бусад орныхоос ялгарах онцлог, давуу талыг таниулах, нэмүү өртөг шингэсэн чанартай ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын хэрэглэгчдэд хүргэх, Монголын ноолуурыг олон улсын зах зээлд сурталчлах брэндингийн бодлогыг төслийн хүрээнд боловсруулах ажлыг гүйцэтгэх юм

Үүнтэй холбогдуулан Монголын ноос, ноолуурын холбоо болон гишүүн байгууллагын удирдлагууд тус төслийн олон улсын маркетингийн зөвлөх Finn Holm Olsen, техникийн зөвлөх JC Mazingue, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны эдийн засгийн оффисер Lauren Hovis, эдийн засгийн ажилтан Ч.Эрдэнэбилэг нартай онлайн уулзалт зохион байгууллаа. Мөн төслийн хүрээнд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг АНУ, Европын 10-12 худалдан авагчтай холбож, зах зээлд таниулж үйл ажиллагааг нь дэмжихээр болсон юм.

Сүүлд нэмэгдсэн төсөл