Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

"АЧИМИТ"-тай хамтарсан төсөл

2013 оноос хойш АЧИМИТ /Италийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо/

  • АЧИМИТ-ийн урилгаар тус улсын нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн үнийн судалгаа хийх, гэрээ хэлцэл байгуулах, лизингээр худалдан авах боломжийг судлах зорилгоор Монголын ноос, ноолуурын салбарын 21 төлөөлөгчид бизнес аяллыг Италийн Ром, Милан, Венец, Виченца, Германы Штутгард хотод зохион байгуулсан.
  • АЧИМИТ-ын /ээрэх, нэхэх, гүйцэтгэн боловсруулалтын чиглэлээр /14 төлөөлөгч Монголд айлчилж Монголын Говь, Гоёо, Ээрмэл, Буян ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, Италийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг танилцуулан, хамтарсан воркшоп зохион байгуулж, харилцан санал солилцсон.
  • Монголын ноолуурын салбарт хэрэгцээт дараах 4 боть номыг Англиас Монгол хэл дээр орчуулсан. Үүнд:
  • "Ээрэх үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж”,
  • "Нэхэх үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж”,
  • "Сүлжих үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж”, 
  • "Нэхмэлийн гүйцэтгэн боловсруулах үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж
  • Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд дараах ажлуудыг хийж байна.
  • Италийн дэвшилтэт, техник технологийг Монголд нутагшуулах
  • Хамтарсан сургалт, семинар зохион байгуулах, туршлага солилцох
  • Технологи дамжуулах төвийг Италийн ЗГ-ын дэмжлэгтэйгээр байгуулах

Сүүлд нэмэгдсэн төсөл