Монголын ноос ноолуурын холбоо 2018 оны 2 сарын 13 ны өдөр "Экспортын стратеги" сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад нийт ноос, ноолуурын салбарын 25 гаруй төлөөлөгчид хамрагдсан ба, Канадын Юнитерра хөтөлбөрийн Бизнес хөгжүүлэлтийн мэргэжилтэнгүүд болох Дариа Боровицкий, Патрик Карл нар амжилттай удирдаж орлоо. 

Сургалтын агуулгын хүрээнд дараах хичээлүүдийг орсон:

  • Бүтээгдэхүүний чанарын менежмент, түүний ойлголт
  • Олон улсын гэрчилгээ, стандартууд, холбогдох мэдээллүүд
  • Бизнесийн мөчлөг
  • Бизнесийн матриц 
  • Улс орнууд дээр хийсэн суурь судалгаа зэрэг маш өргөн хүрээтэй, үр өгөөжтэй сургалт болж өндөрллөө. 

Дараагийн сургалт 2-р сарын 23-ны өдөр "Байгууллагын нийгмийн хариуцлага, экспортын" хичээлүүдийг Канадын Юнитерра хөтөлбөрийн сайн дурын ажилтнууд удирдан зохион байгуулахаар төлөвлөж байна.