Тус холбооноос Дэлхийн Банкны  Экспортыг дэмжих төсөлтэй   хамтран  “Гадаад худалдаа, экспорт маркетингийн сургалт”-ыг тусгай хөтөлбөрийн дагуу 2018 оны 07 сар хүртэл  зохион байгуулна.

 Энэхүү хөтөлбөрийн дагуу 2018 оны 02 сарын 09-ны өдөр холбооны сургалтын өрөөнд "Экспортын чадамж" сургалт амжилттай зохион байгуулагдлаа. 

   Сургалт 2 үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд нэгдүгээр хэсэгт: Бизнесийн англи хэл.

  Уг сургалтад дунд түвшний англи хэлний мэдлэгтэй үйлдвэр, компаний төлөөллүүд оролцсон бөгөөд англи хэл дээр хэрхэн зөв албан бичиг, албан захидал мөн бизнесийн түншүүдтэйгээ хэрхэн мэндчилэх, бизнесийн ёс зүйн талаар орсон бол, сургалтын үндсэн хоёрдугаар хэсэгт: Экспортын бүтээгдэхүүн хөгжүүлэлт.

    Уг сургалтад гадны том зах зээлд хэрхэн нэвтрэх талаар, хэрэглэгчдийг хэрхэн өөртөө татах, бүтээгдэхүүнийг хэрхэн хөгжүүлвэл хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр мэдээлэл өгсөн үр өгөөжтэй сургалт боллоо.