Эмэгтэй захирлуудад бизнесээ өргөжүүлэх, туршлага солилцох, хөрөнгө оруулалтын боломж хайх, гадаад зах зээлээ тэлэх ач холбогдол бүхий SheTrades Global арга хэмжээ энэ жил 2018.06.26-28-нд Их Британийн Ливерпүүл хотноо зохион байгуулагдахтай холбогдуулан Монголын Оёдлын Холбоо болоод Монголын Арьс Ширний холбооны бизнес эрхлэгчдийн төлөөллүүд Ноос ноолуурын холбоотой уулзаж SheTrades Glоbal арга хэмжээний талаар мэдээлэл авлаа.

Уг арга хэмжээний талаар мэдээлэл авахын хажуугаар, МННХ-с явуулж буй үйл ажиллагаа, хувийн хэвшлийн байгууллагуудтай хэрхэн нягт хамтарч ажиллаж байгаа талаар мөн түүнчлэн тодорхой зорилтуудыг Төр засгийн хэмжээнд хэрхэн дэвшүүлж байгааг танилцууллаа.