2018 оны 1 сараас эхлэн, Монголын ноос ноолуурын холбоо салбарын үйлдвэр, компаниудыг чадавхижуулах мөн гэрээ хэлцэл хийх, худалдан авагчдыг ятгах чадвартай болгох мөн маркетинг менежментийг хөгжүүлэх цаашлаад гадаадын зах зээлд экспортлож байгаа бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, бизнесийн англи хэл зэрэг маш өргөн хүрээтэй сургалтыг явуулж эхэлж байна. 

Тус сургалтаар салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг хэрхэн давах, цаашид хэрхэн ажиллавал тохиромжтой талаар мэдээлэл өгч, цар хүрээг нь тэлж байна. 

Дэлхийн Банкны Экспортыг дэмжих төсөлтэй хамтран:

  • 1 сарын 12 ны өдөр "Гадаад худалдааны орчин ба соёл" сургалт
  • 1 сарын 25 ны өдөр "Олон улсын худалдаа" сургалт
  • 1 сарын 31 ны өдөр "Байгууллагын нийгмийн хариуцлага" сургалтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд МУИС багш нар, Канадын Юнитерра хөтөлбөрийн сайн дурын ажилтнуудаар удирдуулсан сургалтыг амжилттай зохион байгуулж, дараа даараагийн саруудад ч мөн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно.