Та бүхэнд, ялангуяа эмэгтэй захирлуудад бизнесээ өргөжүүлэх, туршлага солилцох, хөрөнгө оруулалтын боломж хайх, гадаад зах зээлээ тэлэх ач холбогдол бүхий SheTrades Global арга хэмжээг танилцуулж, 2018 оны 6 дугаар сард Ливерпүүл хотноо зохион байгуулагдах тус арга хэмжээнд урьж байна.

SheTrades Global санаачлагыг Олон Улсын Худалдааны Төв /International Trade Centre/-ийн Эмэгтэйчүүд, Худалдааг дэмжих хөтөлбөрөөс гаргасан. Олон Худалдааны Төв нь Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Дэлхийн Худалдааны Төвийн хамтарсан байгууллага юм.

SheTrades нь 2020 он гэхэд дэлхий даяарх нэг сая бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг холбох, бизнесийг нь өргөжүүлэх зорилготой.

Тус арга хэмжээ нь энэ жил 2018.06.26-28-нд Их Британийн Ливерпүүл хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн арга хэмжээ нь Олон Улсын Бизнес Фестивалийн хүрээнд эмэгтэйчүүдийн эдийн засгийг нэмэгдүүлэх гол арга хэмжээ болон зохиогдож байна. Уг фестивал нь:

·         3 дооо хоногийн хугацаа

·         33,000 оролцогчид

·         50 голлох арга хэмжээнүүд

·         9 өндөр хөгжсөн салбарууд

·         200 дэлхийн хэмжээний илтгэгчид.

Уг фестивалыг Их Британийн Олон Улсын Худалдааны Хэлтэс, HSBCBritish Airways болон BBC World-оос дэмжигч байгууллагаар оролцож байгаа.

SheTrades Globaарга хэмжээнд оролцсоноор экспортлогч болон экспорт хийх түвшинд очсон эмэгтэй бизнес эрхлэгчид, худалдан авагчид, хөрөнгө оруулагчид, түншүүд харилцан холбоо тогтоох боломжоор хангагдана. Өмнөх таван удаагийн тус арга хэмжээгээр 80 сая ам. долларын худалдааны гэрээ байгуулагдсан. Энэхүү арга хэмжээнд 60 орны IT, Tекстил болон Хувцас, Гоо сайхан, Аялал жуулчлалын салбарын 600 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, ЖДҮ оролцохоор төлөвлөгдсөн байна.

Тус Холбоо нь Олон Улсын Худалдааны Төв /ITC/-тэй 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд уг арга хэмжээнд салбарын компаниудаа оролцуулахаар төлөвлөн ажиллаж байна. Манай оролцогчид уг арга хэмжээнд хамрагдсанаар дараах биет болон биет бус ашгийг хүртэх боломжтой. Үүнд:

·         Арга хэмжээний өмнөх бэлтгэл ажлын хүрээнд дараах чиглэлд онлайн сургалтад хамрагдана:

-          Хууль, эрхзүйн орчин

-          Гэрээ, хэлэлцээр хийх тухай

-          Санхүүгийн боломж, даатгал, зээл, хөрөнгө оруулалт.

·         Арга хэмжээний үеэр:

-          Бодлогын өндөр түвшний хэлэлцүүлэг

-          Илтгэлүүд

-          Хөрөнгө оруулалтын арга хэмжээ

-          b2b уулзалт

-          Экстертүүдтэй уулзах

-          Түргэн бизнес уулзалтууд /Speed networking/

-          Түншүүдтэй харилцах

Тус арга хэмжээнд бүртгүүлэхийн тулд:

·        https://shetradesglobal.converve.com/registration.html/ линкээр орж шаардлагатай мэдээллийг бөглөн бүтргүүлнэ.

·       ‘Are you member of an association or trade and investment support institution” гэсэн асуултад “Mongolian Wool and Cashmere Association (MWCA) гэж сонгож бөглөснөөр бүртгэл баталгаажна.

Ерөнхий зохион байгуулалтыг хийн Монголын талын оролцогчдыг тус Холбооны гүйцэтгэх захирал Д. Алтанцэцэг хариуцан ажиллаж байна. 

Нэмэлт мэдээлэл авах болон бүртгэлтэй холбоотой асуудлаар 342950, 94679767 /Г. Халиун/, 95824363 /Б. Номин/ утсаар авна уу.

Иймд, тус арга хэмжээнд оролцох хүсэлтэй компаниуд хүсэлтээ яаралтай илэрхийлнэ үү. Бүртгэлийг 2018.01.25 хүртэл хийх бөгөөд дараа нь виз болон бусад ложистик асуудлуудыг шийдэх тул аль болох хурдан хүсэлтээ илэрхийлэхийг хүсье.