2017 оны 12 сарын 16-ны өдөр МННХ-ын санаачилгаар салбарын төлөөллүүдийн өрөн бүрэлдээхүүнтэйгээр шинэ жилийн баярын цэнгүүн IBIS Styles зочид буудалд болж өнгөрлөө. Тус арга хэмжээний үеэр нийт 5 азтанг шалгаруулж ХХААХҮЯ-ын цол тэмдгээр 4 хүн мөн МННХ-ын шагналаар 1 хүн шагнагдсан нь баяр дээр баяр нэмсэн явдал байлаа.

   ХХААХҮЯ-ын "Худалдаа Үйлдвэрлэлийн Тэргүүний Ажилтан" цол тэмдгээр салбартаа олон жил ажилласан Мөнх Кашмер ХХК, Түмэн Сүлжээ ХХК, Ханбогд Кашмер ХХК зэрэг компаниудын удирдлага, ажилтангууд шалгарч, МННХ-ын Хүндэт Өргөмжлөлөөр Нанс Кашмер ХХК-ийн С.Нансалмаа шалгарлаа. 

    Ийнхүү салбарынхан 2017 оныг амжилт бүтээл дүүрэн үдэж, 2018 оныг аз хийморь, ололтоор дүүрэн угтах Шинэ Жилийн нэгэн үдшийг хамтдаа өнгрөөлөө.