Тус Холбооноос "Дэвшилтэт технологи - Тогтвортой үйлдвэрлэлийг бий болгох нь" сэдэвт сургалтыг Дэлхийн Банкны Экспортыг Дэмжих Төсөл мөн Канадын Юнитерра хөтөлбөртэй хамтран 2017.12.04-ний Даваа гарагт Корпорэйт энд Конвейшн зочид буудапд амжилттай зохион байгууллаа. Сургалтад 40 гаруй үйлдвэрүүдийн инженер техникийн ажилчид, мөн компаний төлөөллүүд оролцлоо. 

Сургалтын үеэр Холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу Ширхэгийн нэхмэл бүтээгдэхүүний хэрэглээний шинж чанарын стандарт- ын талаар илтгэл мөн ШХА-ын БАХ-ын мэргэжилтэн, докторантур В.Болормаа Угаах технологийг боловсронгуй болгох зарим шийдэл сэдэвт илтгэл мөн Канадын Юнитерра хөтөлбөрийн гадаад мэргэжилтэнгүүд өөрсдийн илтгэлээр дамжуулан харилцааны стратеги мөн байгууллагын эрсдлийн менежментийн талаар ихээхэн ойлголтыг өгсөн үр дүнтэй сургалт боллоо.