Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яам, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Дэлхийн Банкны Экспортыг Дэмжих Төсөл, Канадын Юнитерра хөтөлбөр, Нью Йоркийн “Парсонс Дизайны Сургууль” хамтран  “НООС НООЛУУРЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУД ДИЗАЙНЕРУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ ДИЗАЙНЫ СУРГАЛТ”-ыг  2017оны 10-р сарын 30-11-р сарын 03-ныөдрүүдэд IBIS STYLES зочид буудлын Поларис танхимд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт нь дизайн-бизнесийн хоорондын уялдаа холбоо, гадаад зах зээлд ноолуурын брэндийг бий болгох, дизайнеруудыг чадавхижуулж тэдгээрт ажлын байрын таатай орчинг бий болгох, бүтээгдэхүүний дизайныг сайжруулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах мөн түүнчлэн дизайнеруудад гоо зүйн болоод өнгө, загварын мэдрэмжийг дээшлүүлэх зорилготой бөгөөд Холбооны гишүүн байгууллагууд болон ШУТИС, СУИС-ын багш нар гэх мэт 50 гаруй удирдлага 40 гаруй дизайнерууд оролцлоо. ХХААХҮЯ-ны Хөнгөн Үйлдвэрийн Бодлогын Хэрэгжилтийн Зохицуулах Газрын Дарга Б.Батхүү сургагч багш болох “Парсонс Дизайны Сургууль”-ийн Дизайны Тэнхимийн Эрхлэгч Ивонн Ватсон-д “Яамны Жуух Бичиг” гардуулан оролцогч дизайнеруудад “Сертификат” гардуулж өгж, дизайнерууд сургалтын үеэр өөрсдийн 3 груп бүхий 16 коллекци гаргалаа