Монголын Ноос ноолуурын холбоо, Арьс ширний холбооноос хамтран 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “АРЬС, ШИР, НООС, НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН-2017” үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаагаа 2017 оны 10р сарын 19ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын Ноос Ноолуурын Холбооны Дэд Тэргүүн Г.Ёндонсамбуу, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Нийслэлийн Үйлдвэрлэлийн Инновацийн газрын дарга зэрэг хүмүүс нээлтийн үйл ажиллагаанд үг хэлэн тууз хайчилж, ноос ноолуурын салбарын томоохон үйлдвэр болох Говь ХК "2017 оны намар өвлийн шинэ коллекц"-ийг танилцуулла. Үзэсгэлэн 2017 оны 10р сарын 19-23ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд гутал, савхин хувцас, үслэг эдлэл, нэхий эдлэл, цүнх,  боловсруулсан арьс шир, ноос, ноолууран хувцас, малгай, бээлий, ороолт, ноосон урлал, ноос ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг Монголын томоохон үйлдвэрлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд нэг жилийн хугацаанд хийж бүтээснээ, ололт амжилтаа танилцуулан оролцоно.