НҮБ-ийн хүүхдийн сан,Unisef болон Канадын Юнитерра хөтөлбөртэй хамтран  "Байгууллагын нийгмийн хариуцлага"сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд  компаниудын хүний нөөц, маркетинг болон компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтин 30 гаруй хүн хамрагдсан.

Сургалтын үеэр  НҮБ-ын хүүхдийн сангийн хувийн хэвшлийн түншлэл, компанийн нийгмийн хариуцлагын зөвлөх Ж.Сүнжидмаа болон Юнитерра  хөтөлбөрийн сайн дурын ажилтан Алекс Лафай нар оролцогчдод сонирхолтой кейс, жишээг  татан үйлдвэрүүдийн өөрсдийн  практик дээрх бодит байдалд тулгуурлан хэлэлцүүлэг хэлбэрээр сургалтыг хийснээрээ онцлог байлаа.

Мөн сургалтыг үеэр Говь компанийн менежмент удирдлагын хэлтсийн дарга З.Мөнхмандах өөрийн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудыг танилцуулж туршлага хуваалцсан нь оролцогчдын сонирхолыг ихэд татсан.