Стартап Монголиа, WUSC Монголиа, Монголын Ноос Ноолуурын Холбоо хамтран “Startup Weekend”хөтөлбөрийг нийт 50 оролцогч, 10 ментортойгоор 2017.03.31-04.02-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

 

“Ноос Ноолуур + Мэдээлэл, харилцаа холбооны технологи” сэдвийн дор зохион байгуулагдаж салбарын асуудлыг уламжлалт бус, технологитой хослуулсан санал санаачлагыг оролцогч залуучууд гаргасан бөгөөд салбарт тулгамдаж буй асуудлын шийдлийг 54 цаг хамтдаа хөгжүүлж ажиллаа.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар залуус Монгол улсын ноос, ноолуурын салбарын өнөөгийн болон цаашдын хөгжлийн нөөц боломж, ур чадвартай хүний нөөцийг хөгжүүлэх асуудлын хүрээнд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоо, салбарт нэвтрээд буй олон улсын өндөр түвшний технологи болон боломжит шийдлүүдийн талаар мэдээлэл авсан.

Эдгээр боломжит санаагаа бодит бизнес болгохоор олгогдсон буюу төсөл боловсруулалтын 54 цагтаа багтаан 9 багаас маш сонирхолтой саналууд гарсан бөгөөд богино хугацаанд хөрөнгө оруулалтаа эргэн нөхөх боломжтой оффис коллекц гаргасан “Must”баг түрүүлж Стартап Монголиа байгууллагаас хэрэгжүүлдэг Pre-Accelerator хөтөлбөрт оролцох эрхээр шагнагдсан. Мөн шүүгчийн бүрэлдэхүүнд байсан Эвсэг ХХК-ийн захирал Г. Бат түрүүлсэн баг болон Bubble Think багийг өөрийн компани дээрээ урьж цаашид хамтарч ажиллахаа мэдэгдсэн.  
Хөтөлбөр эхлэхээс өмнө оролцогчид Говь ХК-иар зочилж үйлдвэрлэлтэй танилцсан нь оролцогчдын хувьд ноос, ноолууран үйлдвэрлэлийн талаар мэдлэгтэй болоход дөхөм байснаараа онцлог байлаа.