Монголын ноос, ноолуурын холбоо /МННХ/, Гадаад харилцааны Яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”\ЭДК\ хамтран 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар дахь гадаад орны ДТГ-ууд болон зарим олон улсын байгууллагын оролцоотойгоор манай улсын  үндэсний үйлдвэрийн ажиллагааг танилцуулах, ноос, ноолуурын компаниудын бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах "ELEGANT CASHMERE"fashion show арга хэмжээг зохион явууллаа.

        Энэхүү арга хэмжээ нь “Засгийн Газраас ойрын хугацаанд ноолууран бүтээгдэхүүний экспортын хэмжээг 1,5 -аас 2 дахин нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ноолуур хөтөлбөрийг баталж хэрэгжүүлж эхлэх гэж байгаатай холбоотой юм.

         Арга хэмжээний эхэнд ЭСЯ-ын элчин сайдууд, дипкорпусын гишүүд  "Эвсэг"  үйлдвэрийг үзэж сонирхсон ба дараа нь манай ноос, ноолуурын компаниудын 2017 оны хаврын шинэ загваруудыг танилцуулах Fashion Show арга хэмжээ, ноос, ноолуурын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болон коктейл B&B арга хэмжээ  болов. Загвар өмсөгчдөөр гадаадын дипломатуудын гэргий нар, Элчин сайдын яамдын атташе, зөвлөх, ажилтнууд  оролцсон нь энэхүү арга хэмжээний нэг онцлог байв.

МННХ, ЭДК -ын хамтарсан арга хэмжээг нээж, УИХ-ын гишүүн , Ноос, ноолуурын холбооны тэргүүн Ж. Бат-Эрдэнэ үг хэлсэн ба нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Б.Батхүү зэрэг албаны хүмүүс болон Монгол Улсад суугаа гадаадын  Элчин сайд, дипломат ажилтнууд, Монголын ноолуурын салбарын томоохон компаниуд болох Говь, Гоёо, Буян, Эвсэг, Эрдэнэт ноолуур, Блю Скай Кашмир, Монгол Нэхмэл, Сор Кашмир, Уужин, Баялаг Өлзий, Нанс Кашмир, Гурван Сор, Гоёл кашмир, Говь Эрдэнэ, Нэйшнл Силк Кашмирууд оролцлоо