НООС, НООЛУУРЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛ-ийн дахь уулзалт

МННХ-ны байранд болов

 

2016 оны 12-р сарын 15-нд “Ноос, ноолуурын салбарын хамтын ажиллагааны зөвлөл байгуулах ба хүний нөөцийн бодлого”-ын оролцогч олон талын уулзалт-хэлэлцүүлэг, 2017 оны 2 сарын 7-нд “Ноос, ноолуурын салбарын хамтын ажиллагааны зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт ба Ажлын хэсгүүд” олон талын уулзалтыг Монголын ноос, ноолуурын холбоо удирдан чиглүүлж, Канадын Юнитерра хөтөлбөр дэмжиж, хамтран зохион байгуулав.

 

Уулзалтуудын үр дүнд, Ноос, ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн үндэс болсон эдийн засгийн хувьд үр ашигтай, нийгмийн хөгжилд хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй, салбарын хөгжилд оролцогч бүх талуудын төлөөллийг хамруулсан, салбарын гол оролцогч талууд болох төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, ТББ-ууд болон дээд боловсрол, мэргэжлийн сургалтын байгууллага, судалгааны байгууллагуудын оролцоог хангасан, Ноос, ноолуурын салбарын Хамтын ажиллагааны зөвлөл байгуулж, нэн тэргүүнд ур чадвартай хүний нөөцийг бэхжүүлэх асуудлыг авч хэлэлцэж, цаашид хамтын ажиллагааны замаар салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, хамтран шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар нэгдсэн ойлголтонд хүрсэн билээ.  

 

Энэхүү хамтрагч талуудын эвсэл нь дээрх нэгдсэн санаачилгыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, зохион байгуулах, зохицуулах үүрэг бүхий, зөвшилцлийн үндсэн дээр харилцан ашигтай ажиллах нээлттэй бүтэц мөн. Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүнчлэл нээлттэй байна.  

 

Монголын Ноос ноолуурын холбооны дэргэд, ийнхүү Хамтын ажиллагааны зөвлөл байгуулж, цаашид энэ зөвлөлийн дор холбогдох Ажлын хэсгүүд байгуулж ажиллах нь зүйтэй хэмээн нийт оролцогчдын дийлэнх нь дүгнэж, нэгдсэн саналд хүрэв.