Монголын Ноос Ноолуурын Холбооны бүх гишүүдийн хурал болж тэргүүнээрээ УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонголоо. Тус холбоо нь жилд350 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлодог 100 гаруй компани, үйлдвэрийг эгнээндээ нэгтгэсэн Монголын томоохон төрийн бус байгууллагуудын нэг юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тэргүүнээрээ сонгосонд талархлаа илэрхийлээд “Жилд бэлтгэх бүх ноолууран түүхий эдээр  эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлт, борлуулалтаа 2.0 их наяд төгрөгт хүргэх, “Монголын Хаан Ширхэгт” гэрчлэх тэмдэгтэй брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр танил болгохзэрэг Та бүхний өмнөө тавьсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд өөрөөсөө шалтгаалах бүхнээртусалж, дэмжиж ажиллах болно” гэв.