Монголын Ноос Ноолуурын Холбоо болон Италийн Текстилийн Тоног Төхөөрөмж Үйлдвэрлэгчдийн Холбоо (АЧИМИТ)-ны хамтын ажиллагааны хүрээнд 
         - Ээрэх
         - Нэхэх
         - Сүлжих
         - Гүйцэтгэн боловсруулах гэсэн 4 төрлийн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн гарын авлагыг Монгол хэлнээ мэргэжлийн түвшинд орчуулан гаргалаа. Салбарын ажилтнууд, мэргэжлийн багш, судлаачид болон оюутан залууст чухал хэрэгцээ, ач холбогдол бүхий энэхүү номыг 10 сарын 27-нд Италийн элчин сайдын яаманд дээр Италийн элчин сайд Андре Де Филип, АЧИМИТ-ын ерөнхийлөгч Пелигато, АЧИМИТ-ын Бээжин дэх худалдааны газрын зохицуулагч Амедио Скарпа болон  ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын ноос, ноолуур хариуцсан ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа, ННХ-ны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу, гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар үйлдвэрүүдийн удирдлага, салбарын эрдэм шинжилгээний төлөөлөгч нарт гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо.

          Номын цагаан буян дэлгэрэх болтугай!