Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо хамтран “НООС НООЛУУР, АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН-2016 намрын уламжлалт үзэсгэлэнг 2016 оны 10-р сарын 20-ноос 24-ний өдрүүдэд 10 дахь жилдээ Мишээл Экспо төвд амжилттай зохион байгууллаа.

        Энэхүү үзэсгэлэнд үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох Говь ХК, Буян ХХК, Эвсэг ХХК, Гоёо ХХК, Блю Скай Кашмир ХХК, Эрдэнэт Ноолуур ХХК, Улаанбаатар Хивс ХХК, Эрдэнэт ноолуур ХХК, Дархан Нэхий ХХК, Дархан Минж ХХК, Мастер Додо ХХК, Агни ХХК, Монланс ХХК, Хос Аз ХХК гэх мэт томоохон үйлдвэрүүдээс гадна ноос, ноолуур арьс ширний салбарын 150-иад аж ахуй нэгж оролцсон.

         Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Говь ХХК нь 2016-2017 оны шинэ загварын ноолууран пальтоны коллекцийг танилцуулж сүүлийн үеийн загвараа үзүүлж сонирхуулсан нь үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн худалдан авагчдын сонирхолыг ихээр татлаа. “Ноос Ноолуур, Арьс Ширэн Бүтээгдэхүүн-2016 үзэсгэлэнд оролцогч компаниуд нь бараа бүтээгдэхүүнээ 10-70%-ийн хямдралтай үнээр борлуулж хэрэглэгчиддээ бэлэг барьснаараа ихээхэн онцлог байлаа.

2016 оны ноос, ноолуурын салбарын шилдгүүдээр дараах аж ахуйн нэгжүүд тодорлоо. Үүнд:

  • ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ГРАН ПРИ ЦОМ өргөмжлөлөөр ГОВЬ ХК-ийн Хоёр талт пальто  коллекци

  • 2016 оны салбарын  “ОНЦЛОГ БҮТЭЭГДЭХҮҮН БУЯН ХХК-ийн Сүлжмэл даашинз

  • Үзэсгэлэнгийн шилдэг “СТЕНД”-ээр ГУРВАН СОР ХХК-ийн павилон

  • Шилдэг тэмээний ноосон бүтээгдэхүүний шагналаар“МОНГОЛ НЭХМЭЛ” ХХК-ийн торомны ноосон даавуу

  • Шилдэг сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийн шагналаар “УУЖИН КАШМИР” ХХК-ийн “Kneave home & fashion collection  тус тус тодорсон.