Азийн хөгжлийн банк (АХБ)-ны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжиж буй Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн дэд төсөл хэлбэрээр хэрэгжиж буй Техник ТуслалцааныХѳдѳѳ Аж Ахуйн Бүтээгдэхүүний Маркетинг Брэндийг Хѳгжүүлэх (ХААБМБХТ) Төсөл нь 2011 оны 9-р сарын 15-наас үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн. Төслийн багийг Францын SOFRECO компани, Монголын талаас Монконсалт компани хамтран бүрдүүлж ажилласан болно.

ХААБМБХТ нь

а) Брэндийг хѳгжүүлэх

б) Монголын компаниудыг чанарын шаардлагын тодорхой түвшинд хүргэх техник туслалцаа (брэнд чадавхийг бий болгох)

в) Экспортын зах зээл дэх худалдан авагчидтай холбоо тогтоох

г) Үйл явцын хүрээг ѳргѳжүүлэх, арга хэрэгслийг боловсруулах, маркетингийн стратегийг боловсруулж, хѳгжүүлэх замаар тѳслийн үр дүнг цаашид тогтвортой үргэлжлүүлэх нѳхцѳлийг хангах Брэнд Менежментийн Байгууллагыг (БМБ) үүсгэж, үйл ажиллагаанд оруулах бизнес тѳлѳвлѳгѳѳг боловсруулах зэрэг зорилгын хүрээнд ажиллаж байна. 

Төслийн хэрэгжилтийн үйл ажиллагаанд баримталсан зарчмын талаар:

  • Төслийн брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж бүхий үндсэн салбараар ноос ноолуур, дэд салбараар арьс ширний салбарыг сонгов. Мах, сүүний салбараас зээлд хамрагдсан үйл ажиллагааны хувьд тодорхой түвшний аж ахуйн нэгжүүд байгаа ч тэдгээрийн тухайд дотоодын зах зээлд хандсан үйл ажиллагаа явуулах нь зах зээлийн хувьд оновчтой гэж үзэв.
  • Дэлхийн зах зээлд нэр хүнд бүхий брэндүүдтэй хамтарсан брэнд хөгжүүлэх чиглэлд “түлхэх стратеги (push strategy )” бус “татах стратеги (pull strategy )”-ийн дагуу ажиллах нь зүйтэй гэж дүгнэв.
  • Брэнд хөгжүүлэх чиглэлээр зээлд хамрагдсан, мөн боломжит чадавхи бүхий ААН-г сонгон, хамтын ажиллагааны төлвийг тодорхойлсоны үндсэн дээр бизнес удирдлагын салбарт дэмжлэг үзүүлэх, чанарын болон технологийг сайжруулах шат дараалсан сургалтуудыг зохион байгуулав.