Ямаан сүргийн тархалт дэлхийн өндөр уудам нутгийг хамрах учир тухайн улс орны цаг агаарын эрс халуун эсвэл бүр сэрүүн байдлаас хамаарч ямаа элгэн халцгай эсвэл хэт ноосорхог, зарим нь ноолууртай байдаг. Нэг ямаанаас дунджаар 250 грамм ноолуур гардаг. Нэг грамм цэвэр ноолуураар 9-10 метр утас ээрдэг. Монгол улс нь дэлхийн нийт ноолуурын 35-40% гаруй хувийг бэлтгэдэг. Монгол ямааны ноолуурын ширхэгтийн голч 13,0-16,5 мкм дундаж урт 38-45 мм бөгөөд монголын эрс тэс цаг ууртай холбогдон дулаан хадгалах чанараараа бусад орны ямааны ноолуураас давуу байдаг. Ямааны ноолууран бүтээгдэхүүн нь хөнгөн, уян зөөлөн, дулаан хадгалах болон хэлбэрээ хадгалах чадвар онцгой сайн, тансаг бүтээгдэхүүн бөгөөд зах зээлд байнгын эрэлт хэрэгцээтэй байдаг.
Манай улс одоо 19.6 сая ямаатай бөгөөд
1. Монгол vvлдрийн ямаа
2. Өнжvvл vvлдрийн хэсэг
3. Залаа жинстийн цагаан
4. Эрчим
5. Баяндэлгэрийн улаан
6. Буурал
7. Өлгийн улаан
8. Говь гурван сайхан
9. Уулын бор
10. Алтайн улаан vvлдрийн хэсэг гэсэн vvлдэр, vvлдрийн хэсэг, омгийн ямааг vржvvлж байна.