Байгуулагдсан он  -  1993 он

Эрхэм зорилго

МННХ-ны эрхэм зорилго нь түүхий эд нийлүүлдэг мал аж ахуйн салбарт ажиллагсадыг бүх талаар дэмжиж энэхүү үнэт эдээр сайн чанарын ноос, ноолууран бүтээгдэхүүн хийж, улс орны үндэсний орлогын үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулж байгаа үйлдвэрлэгч болон бэлтгэгчийн эрх ашгийг зохистой хослуулан хамгаалах, дээрх байгууллагуудыг төлөөлөн төр засагтайгаа харьцах, төрөөс гарч буй  хууль тогтоомжуудад гишүүдийнхээ эрх ашгийг тусгуулах, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, эрдэм шинжилгээний байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын худалдан авагчдад сурталчилах, лобби хийх, салбарын ИТА-ууд ажиллагсадын ур чадвар чадавхийг сайжруулах, ноос, ноолуурын салбарт ажиллагсадын эрх ашгийг хамгаалахад оршино. 

Алсын хараа

Монгол ноолууран бүтээгдэхүүнийг  дэлхийн“Брэнд” бүтээгдэхүүн болгох.

Үндсэн зорилтууд

-          Өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өндөр зэрэглэлийн дэд бүтцийг бий болгох

-          Түүхий эдийн чанарыг сайжруулах

-          Дэвшилтэт техник, технологийн хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчныг бий болгох

-          Сорилт судалгааны лабораторийг чадавхижуулж, ОУ-д хүлээн зөвшөөрүүлэх

-          ОУ-ын зах зээлийн сүлжээнд Монголын гэсэн хамтын брэндийг таниулах

-          ЭШ-ний байгууллага, төр засаг, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах

-          Ажиллагсадын ур чадварыг байнга дээшлүүлэх

Гишүүн байгууллагууд- Нийт гишүүдийн тоо-86

-       Цогцолбор үйлдвэр-15

-       Анхан шатны угаах,самнах үйлдвэрүүд-23

-       Сүлжмэлийн  жижиг   үйлдвэрүүд-55

-       Эрдэм, шинжилгээ судалгааны байгууллага-2