Монгол улсад уул уурхайн бус үнэт баялгийг олон улсын зах зээлд нэвтрүүлэх хөдөлгүүрийг нээж өгч байна...

“Монголын Хаан Ширхэгт” брэнд нь Монголын гарал үүсэл бүхий дээд зэргийн чанартай ноолуур, сарлагийн хөөврөн түүхий эдийн байгалийн сонгомол өнгөнд тулгуурласан бөгөөд эдгээр нь бусад шинж чанарын хамт өөр орны түүхий эдээс ялгарах давуу талтай байж хэрэглэгчдэд хүрэх мэдээллийн хамт дээд зэрэглэлийн брэндийн үндэс болох юм.
МХШ гэрчлэх тэмдгийг хэрэглэх бүхий л бүтээгдэхүүн нь Монголын гарал үүсэлтэй, 100% байгалийн, цайруулаагүй ба будаагүй дээд зэргийн түүхий эдээр хийгдсэн байна. Бүрэлдэхүүн брэнд болгон хөгжүүлэхээр бидний томъёолсон МХШ брэндийг баталгаажуулах хүчин зүйлс нь гарал үүслийн ба чанарын баталгаа бөгөөд тухайн бүтээгдэхүүнийг баталгаажуулах гэрчлэх тэмдгийн чанарын үзүүлэлт, түүнд тавигдах шаардлагууд нь чанарын стандартад нарийвчлан тусгагдсан.
МХШ брэндийн үндсэн элемент болох “Хаан” лого нь олон зуун жилийн түүхтэй хязгааргүй уудам тал нутаг, байгаль орчинд ээлтэй нүүдлийн мал аж ахуйн соёл ёс заншлын ѳвѳрмѳц шинжийг хүчтэй, бодитой илэрхийлжбайна.

Монголын Хаан Ширхэгтийг хөгжүүлж, үндэсний эд баялагийн хэмжээнд хүндэтгэн авч үзвээс дэлхий дахинд Монгол улсыг бүрэн төлөөлөх юм.