Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

Хамтын ажиллагаа

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

 

2010- оноос   Олон улсын ноосон нэхмэлийн байгууллага (IWTO)

 

  • Монгол улс IWTO-ын 24 дэх бүрэн эрхт үндэсний хорооны гишүүн орон болсон.
  • ОУ-ын шинэ стандарт дүрэм журамтай танилцах, мэдээлэл солилцож, туршлага судалдаг.

 

2010-2011 онд JETRO-ийн төсөл

  • Японы гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын компани JETRO-тай хамтран “Ноолуурын бүтээгдэхүүний чанарыг сайжруулах” төслийг хэрэгжүүлсэн.
  • Токио хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Загварын Үзэсгэлэнд амжилттай оролцсон.
  • Ноолуурын бүтээгдэхүүнийг сайжруулж, инженер-техникийн ур чадварыг дээшлүүлсэн.

2011 оноос хойш АХБ-ны ХАА, хөдөөгийн хөгжил нэмүү өртгийн сүлжээ төсөл

 

  • Монголын ХААН ширхэгт гэрчлэх тэмдгийг бий болгохоор хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан.
  • Монголын ХААН ширхэгт гэрчлэх тэмдгийг олгох, хэрэгжүүлэхээр ХХААХҮЯ, АХБ-тай гэрээ байгуулан ажлын төлөвлөгөөг  боловсруулсан.
  • Монголын ХААН ширхэгт олон улсын форумыг 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан.
  • МХШ-ийн талаар нэгдсэн ойлголтыг өгөх сургалт, семинарыг салбарын үйлдвэрлэгчид, малчид, төр захиргааны байгууллага, олон улсын донор байгууллагад зохион байгуулсан.
  • Баталгаажуулалтын албаны бичиг баримтыг боловсруулахад зөвлөх үйлчилгээг авч, холбогдох дүрэм, журам, баримт бичгийн боловсруулалтыг хийсэн.
  • Баталгаажуулалтын албаны мэргэжлийн шинжээчдийг бэлтгэсэн.
  • МХШ-ийн MNS 6809-2019 стандартыг боловсруулсан.
  • Баталгаажуулалтын албаны бизнес төлөвлөгөөг боловсруулсан.
  • Холбооны дэргэд “Баталгаажуулалтын Алба”-ыг бий болгохоор ажиллаж байна.

 

2013 оноос хойш АЧИМИТ /Италийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо/

 

  • АЧИМИТ-ийн урилгаар тус улсын нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн үнийн судалгаа хийх, гэрээ хэлцэл байгуулах, лизингээр худалдан авах боломжийг судлах зорилгоор Монголын ноос, ноолуурын салбарын 21 төлөөлөгчид бизнес аяллыг Италийн Ром, Милан, Венец, Виченца, Германы Штутгард хотод зохион байгуулсан.
  • АЧИМИТ-ын /ээрэх, нэхэх, гүйцэтгэн боловсруулалтын чиглэлээр /14 төлөөлөгч Монголд айлчилж Монголын Говь, Гоёо, Ээрмэл, Буян ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, Италийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг танилцуулан, хамтарсан воркшоп зохион байгуулж, харилцан санал солилцсон.
  • Монголын ноолуурын салбарт хэрэгцээт дараах 4 боть номыг Англиас Монгол хэл дээр орчуулсан. Үүнд:
  • "Ээрэх үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж”,
  • "Нэхэх үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж”,
  • "Сүлжих үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж”, 
  • "Нэхмэлийн гүйцэтгэн боловсруулах үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж
  • Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд дараах ажлуудыг хийж байна.
  • Италийн дэвшилтэт, техник технологийг Монголд нутагшуулах
  • Хамтарсан сургалт, семинар зохион байгуулах, туршлага солилцох
  • Технологи дамжуулах төвийг Италийн ЗГ-ын дэмжлэгтэйгээр байгуулах

2014 оноос хойш ШХА-ын Ногоон-алт, Малын эрүүл мэндийн төсөл

  • Түүхий эд бэлтгэлийн  чанарын тогтолцоог сайжруулах малчид, үйлдвэрлэгчид хамтарсан сургалт, семинар, воркшопыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
  • Түүхий эд бэлтгэлийн болон боловсруулсан ноос, ноолуурын чанарын стандарт, драпы стандарт, ноолуурын самны стандартуудыг боловсруулсан.
  • АНУ-ын Нью Йорк хотноо хавар, намар болдог ОУ-ын “ Coterie” үзэсгэлэн худалдаанд салбарын үйлдвэрүүд оролцож сарлагийн хөөвөр, тэмээний ноосон бүтээгдэхүүнийг сурталчилах, экспортыг нэмэгдүүлж, гадаад зах зээлээ өргөжүүлсэн.
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлт /шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, турших /-ыг Сноу Филдс, Баялаг өлзий, Кашмир Холдинг компаниудад хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.
  • OEKO-TEX 100  олон улсын стандартын сертификатыг Сноу Филдс, Сор Кашмир ХХК-ийн ээрмэл утсан дээр авсан.

 

2014 оноос хойш Хятадын Хүнс, байгаль, амьтны гаралтай бүтээгдэхүүний импорт, экспортын худалдаа аж үйлдвэрийн танхим

  • Монгол улс-БНХАУ-ын “ноолуурын аж үйлдвэрийн хөгжлийн форум”-ыг жил бүр уламжлал болгон  ээлжлэн зохион байгуулаад байна.
  • Бизнес уулзалт, семинар, үзэсгэлэн тогтмол зохион байгуулж, оролцогчдын хүрээг өргөтгөх Хятадын өндөр мэдлэг, дадлага туршлагатай инженер техникийн ажилтнуудыг Монголд урилгаар ажиллуулах, Монголын инженер, техникийн ажилтан, ажиллагсдыг Хятадын үйлдвэр, компаниудад очиж дадлага хийх, сургалтанд хамруулах ажлыг тогтмол хийж байна.
  • Монгол-Хятадын Экспо”-ийн хүрээнд зохион байгуулагдах “Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ыг 9 сард Хөх хот болон ӨМӨЗО-ны Улаанцав хотод хийхэд 2 тал хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажилласан.
  •  2014-2016 он Олон улсын худалдааны байгууллага /ITC/-Монголын ноолуурын салбарын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, чадавхижуулах, гадаад зах зээлд гарахад дэм үзүүлэх”төсөл

 

  • Ноос, ноолуурын салбарын 40 компани, дизайны чиглэлийн 4 сургууль төсөлд хамрагдсан.
  • Монгол ноолуур-Этиопи силк төслийн хүрээнд шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, туршилт, судалгааны ажилыг хийсэн.
  • Нъю Йоркын LDNY фестивальд Монгол ноос, ноолууран бүтээгдэхүүнийг сурталчилан ЖДҮ-ийг оролцуулсан.
  • “KNITWEAR Fashion SHOW”уралдааныг зохион байгуулсан.
  •  Сургалт, семинар, зөвлөх үйлчилгээнд  эмэгтэй бизнес эрхлэгч үйлдвэрүүдийн удирдлага, ИТА-ыг  хамруулсан.

 

2016 оноос хойш Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк

          

  •  Мэргэжлий холбоодыг чадавхижуулах хөтөлбөрт сонгогдон:
    • Бизнес стратеги төлөвлөгөөг боловсруулсан.
    • Дизайны төвийн маркетингийн төлөвлөгөөг боловсруулсан.

 

2017 оноос хойш “Японы Эдийн Засаг Худалдааны Яам”, АОТС /хүний нөөцийг чадавхижуулах /

 

  • Хамтын ажиллагааны хүрээнд Салбарын хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон. Төслийн хүрээнд АОТС /салбарын хүний нөөцийг чадавхижуулах/-тай хамтран :
    • Ээрмэл утасны чанарыг сайжруулах
    • Хүний нөөцийг чадавхижуулах тал дээр хамтран ажиллахаар болсон.

 

  • 2018 оны 06, 08 сард КЕКЭН лаборатори болон АОТС –ийн төлөөлөгчид Монголд ирж төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон компаниудын үйл ажиллагаатай танилцсан.
  • “Fashion Word Tokyo”  үзэсгэлэнгийн үеэр Токио дахь Монголын ЭСЯам, Японы эдийн засаг үйлдвэр худалдааны яамтай хамтран Монголын үйлдвэрлэгчдэд зориулсан сургалтыг зохион байгуулсан.
  • “Монгол ноолуурыг сурталчилах” өдөрлөг, нээлттэй семинар зохион байгуулж, Японы худалдааны томоохон  компани, их дэлгүүр, ноос ноолууран бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний мэргэжилтнүүд 100 гаруй хүнтэй бизнес уулзалт хийсэн.
  • Нээлттэй өдөрлөг,семинарын талаар Японы ноос, ноолууран бүтээгдэхүүний салбарын 6 сонин, сэтгүүл, Япон, Монголын эдийн засгийн  хорооны гишүүн компаниудын вэб хуудас, Японы ХАҮТ-ын вэб хуудас, олон улсын бизнесийн сэтгүүлд тавигдсан.

 

  1. -2018 он  Дэлхийн Банкны Экспортыг Дэмжих Төсөл

 

  • Холбооноос 3 зорилтот  зах зээлийн судалгааг хийлгэх хүсэлтийг ДБ-ны Экспортыг дэмжих төсөлд тавьсны  дагуу  дараах 3-н  зах зээлийн судалгааг  хийсэн. Үүнд:
  • БНСУ-ын ноос, ноолуурын зах зээлийн судалгаа - /75 хуудас/
  • Японын ноолууран хувцасны зах зээлийн судалгаа – /33 хуудас/
  • БНХАУ-ын ноос, ноолуурын зах зээлийн судалгаа - /44 хуудас/

 

  • МННХ болон Дэлхийн Банкны “Экспортыг Дэмжих Төсөлтэй хамтран хамтын ажиллагааны дагуу “Гадаад худалдаа, экспортод чиглэсэн” сургалтуудыг амжилттай зохион байгуулсан.
  • Гадаад худалдаа
  • Экспорт, Импорт
  • Зам тээвэр
  • Татвар /гааль, НӨАТ/
  • Бизнесийн англи хэл

 

2017-2018 онд Канадын Юнитерра хөтөлбөр

  • Салбарын зах зээлийн болон нэмүү өртгийн дүн шинжилгээний судалгааг хйисэн
  • Экспорт, маркетинг, брэндингийн сургалтууд зохион байгуулсан.
  • Хууль эрхзүй, хүний нөөц,  маркетинг, онлайн маркетингийн зөвлөх үйлчилгээнд үйлдвэрүүдийг хамруулсан.
  • Байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулах богино хугацааны маркетингийн сайн дурын ажилтныг ажиллуулсан.

2018 оноос хойш НҮБХХ-ийн ХАА-н бүтээгдэхүүний ногоон үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр

  • Монгол улсад ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг хязгаарлаж буй үндсэн шалтгаануудыг арилгахад чиглэсэн “Талууд хамтран хэрэгжүүлэх” Монгол улсад “Ноолуурын  Платформ” үүсгэн байгуулсан. Үүнд:
  • Платформын удирдах хорооны гишүүнээр МННХолбоо албан ёсоор сонгогдсон.
  • Үндэсний зөвлөлдөх уулзалт оролцож Платформын замын зургыг боловсруулахад салбарын байр суурийг илэрхийлж саналаа тусгуулсан.
  • Монгол улсад тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгальд ээлтэй тогтвортой  үйлдвэрлэлийн стандартууд, зарчмуудыг бий болгох, тогтвортой ноос, ноолуурын стандартуудын харьцуулсан үнэлгээ болон нөлөөллийн нэгдсэн шалгуур үзүүлэлтүүдийг бий болгох, тогтвортой үйлдвэрлэлийн агуулгыг “Монголын Хаан Ширхэгт” тэмдгийн шалгууртай уялдуулж нэгтгэх ажлыг хийж байна.

 

2018 оноос Хил Хязгааргүй Малын Эмч нар ба Агрономчид байгууллага (AVSF) нь Тогтвортой Текстайл Үйлдвэрлэлийг хөгжүүлэх Steo EcoLab төсөл

 

  • Тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийг бий болгоход Хамтын ажиллагааны гэрээг байгуулан дараах ажлуудыг хамтран хийж байна. Үүнд:
  • Төсөлтэй хамтран ажиллах 20 аж ахуй нэгжийг сонгож, байгаль орчны үнэлгээг хийсэн.
  • Байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний талаарх ойлголтын суурь судалгааг  үйлдвэрүүдийн удирдлага, ИТА-нууд, дизайнеруудаас авсан.
  • Тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийн талаарх сургалт, семинарыг салбарын үйлдвэрүүдэд зохион байгуулсан.
  • Stepecolab төслийн хамтрагч Германы CSCP байгууллагын ажилтнууд “Байгальд ээлтэй тогтвортой бүтээгдэхүүний гэрчилгээжүүлэлт” сургалтыг хийсэн. Сургалтанд ноос, ноолуурын үйлдвэрүүдийн 40 гаруй ИТА-нууд хамрагдсан.
  • Байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ”сэдвээр ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдийн удирдлага, ИТА-аас авсан судалгааны тайланг танилцуулах workshop-ыг зохион байгуулж байгаль орчинд ээлтэй шинэ, дэвшилтэт техник, технологи үйлдвэрлэлд нэвтрүүлж, олон улсын чанар, аюулгүйн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
  • Монголын ноос, ноолуурын холбооны зөвлөх инженерүүдээс 10 хүнийг Тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийн Сургагч багшаар сургасан.
  • Монголын ноос, ноолуурын үйлдвэрүүдэд сайн дурын үйл ажиллагааны дүрэм /VCP/боловсруулан компаниудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, худалдаа

 

  •  “Sourсe at Magic” үзэсгэлэн /АНУ-ын Лас Вегас/
  • “Coterie” үзэсгэлэн /АНУ-Нью Йорк/
  •  “IWTO-ийн конгресс” /жил бүр өөр газар/
  •  “International Fashion Fair”үзэсгэлэн / Японы Токио/
  •  “Cashmere World”үзэсгэлэн /Гонгонк/