Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

БИДНИЙ ТУХАЙ

АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, ҮНЭТ ЗҮЙЛС, ГОЛ ЗОРИЛГУУД :

 

Алсын хараа (Vision)

Дэлхийд танигдсан Монгол брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

 

Эрхэм зорилго (Mission)

Mонголын ноос, ноолуурын салбарын нэмүү өртөгийн сүлжээнд оролцогчдыг бүхий л талаар дэмжих, тэдгээрийн эрх ашгийг зохистой хослуулан хамгаалах, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, салбарын бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, Монгол ноос, ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн “Брэнд” болгоход оршино.

 

Үнэт зүйлс (Values):

  • Монгол ноолуур
  • Харилцан итгэлцэл
  • Олон талт идэвхтэй оролцоо
  • Инноваци, дэвшилтэт техник технологи

Гол зорилгууд :

  • Дэлхийн зах зээлд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг таниулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ зах зээл нээх, экспортыг дэмжих
  • Хамтын маркетинг бий болгох
  • Дэвшилтэт техник, технологийн мэдээ мэдээллээр хангах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар бодитой ажлуудыг хийх
  • Салбарын ИТА-ууд болон ажиллагсдыг онол, практик хосолсон урт болон богино хугацааны сургалтыг зохион байгуулах замаар тэдгээрийг чадавхижуулах
  • ЭШ-ний байгууллага, төр засаг, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах
  • Гадаад, дотоодын тэргүүн туршлага, оновчтой бүтээлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх
  • Гишүүн байгууллагуудыг санхүүгийн чадавхийг дээшлүүлэх талаар төр засаг болон донор байгууллагуудаас дэмжлэг авах
  • Салбарын татварын болон хууль эрх зүйн орчныг сайжруулах