Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.
Mонголын ноос, ноолуурын салбарынхныг бүхий л талаар дэмжих, эрх ашгийг зохистой хослуулан хамгаалах, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, салбарын бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, Монгол ноос, ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн “Брэнд” болгоход оршино.
Монголын ноос ноолуурын холбоо нь 1993 онд үндэсний үйлдвэpүүдийг сэргээх, түүхий эдээр хангах, малчдын эрх ашгийг хамгаалах, ноос ноолуурын чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилгоор 10 гаруй үйлдвэрүүдийн санаачилгаар байгуулагдсан анхны мэргэжлийн холбоо юм.
Ноос, ноолуурын холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгодог.
Холбооны өдөр тутмын ажлын аппарат 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг.
Өнөөдрийн байдлаар ноос, ноолуурын анхан шатны угаах,самнах болон нэхмэл сүлжмэл бvтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг компани, аж ахуйн нэгжүүд, Нэхмэлийн Хvрээлэн, Хөнгөн аж үйлдвэрийн судлагаа хөгжлийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг vйлдвэрлэл, худалдаа, сургалт эрдэм шинжилгээ, туршилтын байгууллага зэрэг 95 гишүүнтэй болж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Үйлдвэрлэгчдийн ноос ноолууран бүх төрлийн бүтээгдэхүүнд MNS стандартийн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж олгох үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Текстилийн тогтвортой үйлдвэрлэл стандартын шаардлагыг хангасан ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлд тогтвортой үйлдвэрлэлийн тохирлын гэрчилгээ олгох үйл ажиллагааг хариуцан хийдэг.
Манай холбооноос салбарын үйлдвэрлэгч, нийлүүлэгчид тэдний боловсон хүчний чадавхижуулах гадаад дотоодын олон төрөлт сургалт, семинарыг тогтмол зохион байгуулж ирлээ.
Бидний зүгээс Монголын ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийг олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд тогтмол оролцуулах, хамтын ажиллагаа үүсгэх арга хэмжээ зохиодог
Текстилийн Технологийн Төвөөр дамжуулан салбар болон инженер, техникийн ажилчдыг чадавхижуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Чадвартай инженер, техникийн ажилчдаас чанартай бүтээгдэхүүн гарна.